2011-04-05,09:16

Гэрийн даалгавар-1

1.Цээж бичиг

Харз,харц

Өвөл хөлдөхгүй усыг харз гэнэ.Харзын хөлд мөс тогтдог.Харзны ус мэлтэлзэнэ.Харзны аясаар хөдөлнө.Хүний харцаар дотоод сэтгэл санааг таньж болно.Усгал зөөлөн харц,баяр баясгалантай харц,догшин ширүүн харц,гэнэн хайлган харц,хорсол гунигтай харц гэх мэт олон янз байдаг.

2.Өгүүлбэрийг хураангуйлж бич.

Тоншуул модны өтийг түүж иддэг.

3.Үгийг тийн ялгалаар хувилга.

-Хурал

4.Нэгдүгээр биеийн төлөөний үгийг бичиж өгүүлбэр зохио

5.Дараах өгүүлбэрийг хүүрнэх өгүүлбэр болгон бич.

Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой шүү.

6.Үгийн эсрэг утгыг ол.

Зузаан-.....….,цэцэг-.........

7.Үүл шүлгээс 2 мөрийг бич

8.Шинж чанар заасан тэмдэг нэр 2-ыг бич

9.Зөв харгалзуул.

1.Юм а.Сорви

2.Эрх б.гээх

3.Шарх в.чөлөө

10.Үгэнд бүтээврийг залгаж дүрмийг тайлбарла.

тэнгэр+ийн тэнгис+ийн

11.Орон цагийн нэр 2-ыг бич

12.Дараах ургадаг ургамлыг тэмдэглэ.

Айл, барилга,тээвэрчин

13.говьд ургадаг ургамал тэмдэглэ.

а.гацуур б.заг в.гоёо г.хар мод

14.Аль нь илүү чийглэг вэ?

1.ой тайга

2.Хээр тал

3.говь цөл


бичсэн: maagii97 төрөл: |
Сэтгэгдэл бичих