2011-03-30,13:23

зөвөлгөө -2

ШАВЬ НАРТАА" "Өөрийгөө болон бусдыг хайрла" Нүдэнд нь гуниг хурж зүрхэнд нь цөхрөл шингэсэн, санаандаа тусламж хайсан хэний ч болов өөрийн нүдэр харж, зүрхээрээ мэдэрч хайр энэрэлийн гараа сунга,тусалж дэмж. Яавал сэтгэл тайвширч, хүссэнээ биелүүлж, зорилгодоо хүрдэг,яавал хайрыг ихээр мэдэрч,хүртэж, аз жаргалыг олдог вэ? ТА яг тиймийг өг,БУСДАД    Хайр хүндэтгэлийг чинь хүлээдэг,эс хүлээдэг байсан ч сайн сайхан чанарыг нь олж хар, өршөөн уучил,Хүнийх нь хувьд хайрла,хүндэл, зүрх сэтгэлээсээ ханд.Жинхэнэ сайн хүн өөрийгөө хүндэтгэх сэтгэлтэй,өөдрөг бодолтой, өөрийн зан төрхөд анхаарч байдгаас гадна өөрийгөө  зүрх сэтгэлээр бусдыг ч мөн адил хайрладаг.Адгуус амьтан,байгаль дэлхий эх орноо ч мөн адил хайрла. ХАЙР гэдэг шавхагдашгүй бас төгсөшгүй. Буман багшийн түмэн шавь нар минь хайрлах ухаанд суралцацгаая!

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)